Блог О пользователеotsello

Регистрация

 

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тестүүд (ISO)


 

За манайхан ч сүүлийн үед жолооны үнэмлэхтэй болж л байвал буруу зөв барих, дүрэм журам баримтлах, жолоочын ёс зүйтэй бие биенээ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцох гэсэн ойлголт ч үгүй болсон гэхэд буруутахгүй байх доо. Энэхүү байдалд голлон нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй жолооч бэлтгэлдэг жолооны курсууд гэдэгтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл тэдэнд суралцагсадаасаа мөнгөө авч л байвал сурч байна уу үгүй юу гэдэг нь хэнд ч хамаагүй байдаг  шүү дээ. Тэгэхлээр жолооны курсын эздүүдээс гаргах хүчин чармайлт нь бол жолооны шалгалт өгч байгаа суралцагсадаа унагаахгүйгээр ямар нэг арга хэрэглэн тэнцүүлэх. Хүчин чармайлт ч гэж дээ шалгалт авдаг цагдаа нараа бүгд таньдаг эсвэл шовгордчихсон байдаг болохоор нэг их асуудал биш байдаг. Иймээс жолоонд суралцах гэж байгаа, суралцаж байгаа хэн бүхэнд өөрөө л хичээхгүй бол болохгүй шүү гэдгийг сануулаад энэхүү «Замын хөдөлгөөний дүрмийн тестүүд» номны электрон хувлбар хэрэг болно байх гэсэн үүднээс орууллаа. Заавал шинэ суралцагсад гэхгүйгээр төгсчихсөн хэдий ч дүрэм журам тэмдэг тэмдэглэгээгээ мартчихсан хэн нэгэнд хэрэг болох байх шүү. Нэг зүйл сануулахад энэхүү номноос бүх жолооны курсууд хичээлээ явуулдаг бөгөөд зарим нэг курсуудаар 5000—10000 төгрөгөөр зарагддаг юм билээ. (ISO файл шүү)



 
Теги: програм
 

Для ответа с цитированием необходимо
выделить часть текста исходной записи

 
О пользователеАнонимно

orginal cd hii geed neheed ajillahgui baileeshdee naadah chin.