Блог О пользователеotsello

Регистрация

Календарь

« Февраль 2010  
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Миний эрх чөлөөний талбар

 
Өөрийн мэдсэн зүйлээ бусадтай ...
1 |2 |3 |4 |5
 

Та өөрийгөө мэргэлээрэй


Энэ мэрэглэдэг тоглоомыг над руу нэг хvн явуулсан юм. Тоглоод vзээрэй. Танд бас таалагдана гэж итгэж байна. Би сая тоглочихоод бvр гайхаад хуучны юм санаанд ордог байна ш дээ. Заавал тоглоорой. Их сонирхолтой юм ааааа…
Гол дvрэм: Бvгдийг нь шууд уншиж болохгvй. Нэг нэг мєрєєр нь, хамгийн гол нь тайван уншиж бєглєж явах хэрэгтэй OK.
Аягvй сонин, гэхдээ тоглоом яаааг vнэнийг хэлнэ. Хамгийн гол нь дvрмийг МАШ ХАТУУ сахих хэрэгтэй. Энэ бол ердєє л 3 минутын ажил. Энийг над руу явуулсан хvний хvсэл нь 10 минутын дараа биелсэн гэсэн.
Хамгийн гол нь тоглох явцдаа битгий булхайцаарай.
За тэгээд vзэг цаасаа аваад тэгээд хvний нэр бичихээр єєрийнхєє мэддэг хvний нэрийг бичээрэй. Доошоо нэг нэг мєрєєр уншаарай. Тэгэхгvй бол ямар ч кайфгvй шvv.
За эхэлье:
1. Эхлээд 1—11 хvртэл тоог доошоо баганаар бич. Дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич.
2. 3 ба 7 –ийн тооны ард єєрийнхєє эсрэг хvйстний нэрнvvдийг бич.
3. (Бєглєж дуусахаасаа ємнє цаашаа битгий уншаарай. Тэгвэл тоглоом буруу болно шvv)
4. 4,5,6 дээр дурын нэрнvvд бич (гэр бvлийн гишvvд найз нєхєд)
5. (битгий булхайцаарай. хэхэ)
6. 8, 9,10,11-ийн ард тус бvр дууны нэрvvдийг бич. (нэг нэг мєрєєр нь бичээрэй)
7. За одоо хvслээ бодоорой.
Тоглоомын тvлхvvр:
o Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мєрєнд бичсэн тоотой тэнцэх хvнд ярьж єг
o 3 дугаарын хvн бол чиний хайртай хvн
o 7 дугаарын хvн бол чамд таалагддаг хvн. Гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггvй.
o 4 дугаарын хvн бол чи халамж тавих ёстой хvн
o 5 дугаарын хvн бол чамайг маш сайн мэддэг
o 6 дугаар бол чиний азын од
o 8 дугаарын дуу 3 дугаарын хvнтэй нь холбоотой.
o 9 дугаарын дуу бол 7 дугаарын хvнтэй харьцах чиний харьцаа
o 10 єєрийнхєє тухай чиний бодол
o 11 дугаарын дуу бол чиний амьдралдаа хандах хандлага
o 1 дугаарын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгvй. Гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.


 
Теги: сонжоо
 
 

Тереза эхийн сургаал


Амьдрал бол боломж аз завшаан, үүнээс ашиг хонжоо хүрт.

Амьдрал бол гоо vзэсгэлэн, гайхан бишэр vvнийг.

Амьдрал бол зvvд мөрөөдөл, ухамсарлан ойлго vvнийг.

Амьдрал бол сорилт, даван туул vvнийг

Амьдрал бол vvрэг хариуцлага, гvйцэтгэн биелvvл vvнийг.

Амьдрал бол тоглоом, тогло vvнийг.

Амьдрал бол амлалт, vvндээ хvр.

Амьдрал бол уй гашуу, ялан дийл vvнийг.

Амьдрал бол дуу хөгжим, дуул vvнийг.

Амьдрал бол тэмцэл, хvлцэн тэсвэрлэ vvнийг.

Амьдрал бол эмгэнэлт жvжиг, нvvрэлдэн тулгар vvнтэй.

Амьдрал бол аз туршилт, зориглон хий vvнийг.

Амьдрал бол аз жаргал, бvтээ vvнийг.

Амьдрал бол эрхэм нандин, vvнийг бvv сvйтгэн нураа.

 
 
 

Гурамсан сүлжээ сургаал


Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа

 

 

Өсөхийн цагт санууштай нь бишрэл, хичээл, сэтгэл гурав

Өөдлөхийн тулд нягтлууштай нь сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь ээж, аав, эх орон гурав

Асрахын дээдээр ачлууштай нь өтгөс, нялхас хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь нойр, залхуу, атаа гурав

Яруу төгс сурууштай нь яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь бие, хэл, сэтгэл гурав

Эгнэгд тордож явууштай нь билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээдлэхийн үндэс нь сэрэх, санах, тэмүүлэх гурав

Баларч дордохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь өглөө, өдөр, орой гурав

Амьдрах цагийн хэмжээ нь балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь өнгө, мөнгө, зэрэглээ гурав

Мөнх бусын дохио нь өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь мэдлэг, чадвар, дадал гурав

Аливаа шинжээс эрхэм нь мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь наран, саран, хайр гурав

Тэжээх шимийн үндэс нь гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь бодох, туурвих, дэмжих гурав

Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх гурав

 
 
 

Түүхэн зураг № 1


1. Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц юм. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат хүн байжээ. Цэрэгт очихдоо Шаравжамц 2 метр 36 см єндєр 156 кг жинтэй байжээ. Тэрээр жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь одоо Анагаах ухааны их сургуулийн анатомийн ангид байдаг гэнэ.

Ih_Mongol_Sharawjamts
Их Монгол хэмээх Шаравжамц залуу жанжин Ж.Лхагвасүрэн нар
наадмын талбай дээр. (1951 он)

2. Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн юм. Тэрээр Шаравжамцын дараа ордог өндөр хүн юм. Түүний биеийн өндөр 2 метр 13 см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. Түүний өмсдөг гутлын ул л гэхэд 49см байжээ.





Өндөр Гонгор (1881 — 1924)

Америкийн судлаач Чэпмэн Эндрьюс Монголын нутгаар судалгаа хийж явахдаа 1922 онд энэ зургийг авсан байдаг.


3. 1985 оны улсын наадмын дөрвийн давааны улсын заан З.Дүвчин, улсын начин Б.Хүрэлбаатар нарын барилдаан.Б.Хүрэлбаатар начин хөлд нь давхар хамахад З.Дүвчин өөррүүгээ нааж татсанаар ийм барилдааны дүр зураг бий болсон юм. Энэ барилдаанд улсын заан З.Дүвчин давсан билээ.

 


 

Эдийн дээд хадаг хэрхэн үүссэн бэ?


Эрт урьд цагт үгээгүй ядуу эр эм хоёр гуйлга гуйн аж төрдөг байжээ. Тэр хоёрт гэр орон эд хогшил хувцас хунар гаж байсангүй. Гагцхүү доод биеэ халхлан ороосон алд хэрийн самбайнаас өөр юу ч үгүй ажээ. Тэр хоёр ийн амьдарч байтал гэнэт бурхан багш тэнгэрээс бууж ирээд хамаг амьтны г зовлонгоос салгаж байна гэсэн яриа сонсчээ. Мань хоёр ч бурхан багшийн буусан модны зүг явж хүрчээ. Тэгээд бурхан багшид хамаг зовлогоо тоочин аврал нигүүсэлдээ багтаахыг хүсэн мөргөн залбирчээ. Тэгээд тэдэнд бурханд өргөл болгох юу ч байсангүй тул доод биеэ халхалсан өгөршиж муудсан өнөөх самбаагаа тайлж өгчөөд яваад өгсөн байна. Хэсэг хугацааны дараа Бурхан багш шавь нараа дуудаж Өнөөдөр хоёр хүн ирээд аврал нигүүлсэл гуйгаад хамгийн нандин бөгөөд үнэтэй зүйлээ орхиод явжээ. Түүнийг олоод ир гэж гэнэ. Шавь нар нь алт мөнгө эд хогшил идээний дээж бүхнийг авч ирсэн ч Бурхан багш Энэ биш ээ гээд л буцаагаад байж. Тэгсэнээ Тэнгэрийн өнгөтэй атлаа ихэд хуучирч элэгдсэн нэгэн эд бий гэжээ. Шавь нар нь хайсаар жалганд хаячихсан нөгөө бөс даавууг олоод харж байтал шинэхэн үедээ хөх өнгөтэй байсан бололтой байж гэнэ. Тэгээд савааны үзүүрт өлгөөд аваад очжээ. Бурхан багш түүнийг хараад хүмүүний чин сэтгэлээсээ итгэн биширч сүсэглээд өгсөн энэ самбай нь эдийн дээд буюу хэмээн хоёр гардан авсан гэнэ. Тэр үеэс эхлэн алд хэрийн хөх өнгөтэй самбайг эдийн дээд хадаг хэмээн нэрлэсэн домогтой ажээ.


 
 
 

Ёлын хад, охины хөтөл


 
  Өмнөговь аймагт ийм нэртэй газар бий. Тэнгэр баганадсан тар сүрлэг хадан ангалыг Ёлын ам гэдэг бөгөөд домогт өгүүлсэнээр, энэ нутгийн хоёр сайхан залуу хайр сэтгэлтэй болцгоож хамт амьдрахын даваан дээр хэрэг манджээ. Охиныг ноёны хүү хүчээр авахаар шийдэн хайртай залууг нь дагуулан
Ёлын баас
авахаар явцгаажээ. Энэ баас олон зүйлд сайн, тэр дундаа ямар ч өвчнийг анагаадаг гэнэ.Ёлын аманд очоод жараад алд олс бэлдэн нөгөө ядуу хүүг хадан ангал дахь Ёл шувууны үүрэнд оруулсан байна. Үүр зассан хадны ирмэг дээр хүрэхтэй нь зэрэг олсоо тасдаж хаяад явцгаасан аж. Ядуу хүү тэр хадны дунд зоогдон хаашаа ч зайлах газаргүй болон махчин шувууны идэш болсноор хадыг Ёлын хад гэх болжээ.  Ноёны хүүд богтлогдон очсон охин шөнөдөө оргож алга болсон бөгөөд тэр шөнө цас нэвсийтэл дараад хонов.Ноёныхон охины эрэлд явцгаасан боловч хаанаас ч олсонгүй. Хавар цас хайлахад Ёлын хадруу очдог хөтлийн цас хамгийн сүүлд хайлж, цасан доороос Ёлын хадруу сарвайсан охины араг яс гарсанаар тэр хөтлийг Охины хөтөл гэж нэрлэх болжээ.

 
 
 

WinZip 12



   Дэлхийн хэмжээний сая сая хэрэглэгчдийн хэрэглээ болсон Winzip програмын   шинэ хувилбар  12 нь  шинэ дүр төрх, архивлах шинэ формат, шахалтыг сайжруулсан гүйцэтгэл бусад зүйлийн хамт эргэн ирлээ. Хэрэглэгчид амар хялбар бөгөөд аюулгүй ашиглаж чадна.

ТАТАХ


 
Теги: програм
 
 

Real Hide IP 3.0.0.6



  Таныг интернээтээр аялаж, вэб сайтаар зочлох бүрт тухайн вэб сайт таны IP хаягийг бүртгэн авч байдаг гэдгийг та мэдэх үү? Таны IP хаяг нь онлайн горимд таныг төлөөлдөг ба энэ нь хакерууд таны компьютерийг эвдэж орох эсвэл бусад зүйлсийг таны компьютер дээр чөлөөтэй хийх боломжыг олгодог. Энэхүү Hide Real IP програм нь урилгагүй зочид болон хакеруудаас хамгаалах, IP хаягаа өөрчлөх, бодид бус хаягаар интернээтээр зугаалах гэх мэт зүйлийг ганцхан товч дараад л шийдвэрлэх боломжийг олгодог юм.

Гол хэрэгслүүд:

IP хаягаа хялбархан нууцлах

Бодит бусаар вэб сайтуудаар зочлох

Дэвшилтэт хэрэглээг ашиглах

Өөрийн жинхэнэ төрхөө хакеруудаас нууцлах

Блог, Форм гэх мэт таны нэвтрэх эрхийг хаасан бол буцааж сэргээх

Internet Explorer, FireFox – ийн коокийг хялбархан устгах

IP өөрчлөглөх бүрт таны коокийг устгах

ТАТАХ


 
Теги: програм
 
 

С.Эрдэнэ — Хонгорзул


Ойн цагдаа намайг үүр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо. Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бүртэлзэж, нойрмог нүдээ нухлаад,
- Хүү минь ийм эрт хаачихна вэ? Гэж дорой дуугаар асуув.
- Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд,
- Мэдэж яваарай цаадах чинь олигтой хүн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битүү байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа.Энэ хүн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хүнтэй нийцдэггүй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ.
  Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хөвчийн гүнд хэрэн хэсэн явах бөгөөд идэр гурван есийн хүйтэн шөнө, битүү ойн дунд гулгуун хэмээх их түүдэг асаагаад, бор гөрөөсний мах шарж идээд, нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утаагий нь залгилж, хөвчийн хүрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц бах нь ханадаг гэлцэнэ. Сүсэг ихтэй чавганц нар түүнийг «хар махгалын хувилгаан гэж цуурхдаг билээ.
  Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа өнгөрүүлэхээр буурал ээжийндээ ирсэн бөгөөд бага залуу насандаа, ойн цагдааг бусдын адил зэвүүрхэн үздэг байжээ. Харин одоо ном бичигт шунамхайрч, байгаль ертөнц хүн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн үзүүрт сэтгэл санаагаа нууцалж хүнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хүн гэж түүний амьдралын учир явдлыг уудлан илрүүлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж ой хөвчийн тухай үлгэр домгийг нь өдөөн яриулж аливаа санал бодлыг нь даган баясан, тал өгсний учир би дотно хүн нь болж авлаа.
  Бидний ууланд авирахын үес үүр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд тэнд хөвчийн хөх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан үлгэр домог санагдана.
Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн үлгэр домог сонсоно гэж боддог байлаа.
  Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нүд буруулж, уйтгартай бөгөөд сүртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч өөрийн нь амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол төрөөд тэр тухай ярьж өгөөч гэж гуйхаар «Найман сарын сүүлчээр Нэрст уулын ар талд гарч баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж өгөмз» гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваа нь энэ билээ.
  Ойн цагдаа хүнд, хөлтэй хөгшин зээрд морин дээрээ хажуулдан хөглийн харлаж байгаа ойн зүг ширтэж явна. Том гуулин аралтай суран бүсэндээ үйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мөрөвч мод нь халцарсан хураан буу үүрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бүсэлжээ. Бүйлсний үндсээр хийж, хүрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юүдэнгийн нь чихэвч налбаг салбаг хийнэ.
  Ой хөвчид мацахдаа гөрөөс мэт сурамгай болсон морь нь битүү ширэнгийн зай завсрыг андахгүй ажээ. Би дөрөөгөөрөө модонд тээглэж, нүүрээ мөчирт чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа.
  Yүрийн туяа ойн гүнд нэвтэрчээ. Гэвч нүд дасаагүй хүнд нүүл модны орвон, ойн ёроол дахь бул чулуу, бодон гахай юмуу баавгай шиг харагдана. Наймдугаар сард ой хөвч бүрэн чимгээ зүүжээ. Шилмүүст модны титмийг цогцолсон гишүү мөчрийн завсраар, оюу өнгөтэй гэгээ татан, нарийхан гол шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шөнийн будангаас хүртсэн шүүдрийн сэрүүн дуслаар шүршинэ. Ойн хөвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зүйл бүрийн цэцэг жимсний анхилуун үнэр өгүүлж баршгүй сайхан. Наран өөдөлж уулын ташланд туссан түрүүчийн туяа нь моддын завсраар харван зурайж, шөнө тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сүүдэр уул өөд тэмүүлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь өндөр ургацат цэцэг ногоонд агссан шүүдрийн бөмбөлөг алтан одот ундрам чулуу мэт гялалзав.
Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна. Нэлээд өндөрт гараад эргэж харвал тэртээ хөхөмдөг лаван татсан хөвчийн дээгүүр цаст уулын цагаан оргил өглөөний наранд тодроод, цэлмэг тэнгэр өөд улбар туяа цацруулан байна.
  Би байгалийн үзэсгэлэн сайханд сэтгэлээ өгч орхиод, замчныхаа тухай мартах дөхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу ойн цагдаа ямар нэг бодьгүй биетэй юм шиг чив чимээгүй үсрэн бууж, нүд ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа над хаяж өгөөд битүү ширэнгэнд шингэн замхрах адил алга болов.
  Хэдэн мөч өнгөрлөө. Чихээ солбиулж, биеэ хөвчлөн байгаа морьд гэнэт огло үсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сүртэйеэ нүргэлэн цууриатав.
  Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос өөр анир чимээгүй болсны дараа буу дуугарсан зүг яаран очлоо.
  Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хүрэл чимэгт аварга гаанснаасаа хөх утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ.
  Болор уст уулын горхины дэргэд гал түлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн үе бүл-бүл-гүл-гүл гэх бүдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цөөрөмд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигүүртэн шувуу жиргэх ус шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бүхэн ерийн боловч сэтгэл санааг бүүвэйлэн мансууруулагч ойн доторх хөгжмийн хөг аялгуу ажээ.
  Нар дээр гарч модод сүүдрээ хураавч, цаст уулнаас үлээж байгаа намрын салхи сэрүүн.
Ойн цагдаа хүндээр шүүрс алдаж миний бодлыг замхрууллаа.
Хонгорзул минь яг энүүхэнд намайгаа хүлээдэг сэн гээд ногоон дээр хажуулдав.
Би ам ангайж, амьсгаагаа дарлаа.
  Хөөрхий Хонгорзул минь гайхалтай бүсгүй байж билээ. Төрсөн нутгийнхаа ой хөвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертөнцийг цогцолсон ил далдын үзэсгэлэн сайхан бүхнийг над мэдрүүлсэн юм даа. Дүү минь чи түүнийг цэцэгнээс мэндэлсэн бүсгүй байсан гэж бодоорой. Ойн яргуй цоморлигоо дэлгэх, монос мод нахиагаа задлах өдрийг хүртэл тэр андахгүй мэддэг байлаа.
  Ойн дунд энэ дэлхийн үзэсгэлэн сайхны охь манлай нь байдаг юм шүү.
Бидэнд олдохгүйгээс биш ой дотор алтан мөнгөн цэцэг навч байдаг гэж Хонгорзул минь ярьдаг байлаа.
  Модны навч цэцэгний дэлбээнд тогтсон шүүдрийн дуслыг мөнхийн рашаан гэж хүртдэг, ой хөвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний үнэрийг мэддэг байжээ. Хонгорзул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. 
Энэ дэлхий ертөнцөд хичнээн их хайртай байсан гэж санана.
  Ой мод, цэцэг навч, жигүүртэн шувуу тэр бүхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгорзулын минь хайрт орон дэлхий ой хөвч бидний богинохон жаргалын өлгий болсон юм. 
Дүү минь чи ой шуугиж модны навч шивэгнэхийг сонсож байна уу. Миний Хонгорзул ертөнцийн энэ эгшиг дууг гайхалтай уран гоё тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Өөрөө хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгорзулыг дуулахаар хөвчийн мод жингэнэн цууриатаж цэцэг навч найган ганхаж, огторгуйд нисэж яваа бүргэд шувуу жигүүрээ дэлгээд элэн хальдаг байсан юм. 
Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нүдтэй, шүр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бүсгүй байлаа. Эх болсон байгаль дэлхийн хайр хишиг үзэсгэлэн гоог өвлөн авч төрсөн юм. 
  Дүү минь! Хонгорзул арван долоохон настай байжээ. Бид хоёр эрхийн чинээ, эвий багахан наснаасаа баян Гарьдын хонь хариулдаг байв. Он жил өнгөрч, хүний үрс өслөө. Золгүй нэг өдөр Баян гарьдын хорлонт нүд Хонгорзулыг ширтсэн юм. Тэгээд хоёр чих дүлий хойтох урдахаа мэдэхгүй усан тэнэг хүүдээ эхнэр болгож богтлон авлаа.
  Хонгорзулыг баян Гарьдын мангуу хүү гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч байжээ. Хавчиг толгойтой, хар элэгтэй тэр муухай амьтан хаа л явбал дагаж явдаг, хавьтсан хүнтэй хардаж хайр найргүй жанчдаг байлаа. Хөөрхий Хонгорзул хатсан навч шиг хорчийж, хар нүд нь булингартаж, ягаан уруул нь зэвхийрлээ. Аз болж тэнэгийнхээ нүднээс далд хааяа надтай уулзавч, бузарлагдсан бие ариун нөхөрлөл ангид гэж хэлдэг байлаа.
Тэр жилийн хавар боллоо. Мөрөн голын мөс халзарч шугуй мод нахиалж, усны шувуу ирэв.
Баян Гарьдын малын хойноос явж байгаа Хонгорзулын гунигт дуу холыг зорин уянгална. Тэнэг хар хүн сайн морь унаад түүнийг харуулдан явдаг байв. Хөвчийн мод ногоорч хөхөө шувуу донгодов. Огторгуйн мандалд наран гийж, дэлхийн хөрсөнд цэцэг ногоо дэлгэрч байвч Хонгорзулын нүд уйтгарын мананд хучаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэглэдэг байснаа ч мартжээ.
Зуны тэргүүн сарын нэг өдөр Гарьдын бэр оргож гэнэ гэж нутгийнхан ярилцлаа.
Хонгорзул бид хоёр яг энүүхэн хавьд уулзсан юм. Тэгээд эх нутгийн маань уул хөвч, ой мод хар элэгтэн, харгис санаатнаас биднийг нууж, ариун усаараа ундалж амтат жимсээрээ тэжээсэн юм. 
Хонгорзул дахиад цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шөнийн түмэн түмэн од хайрлан ширтэж, цаст уулын сэрүүн салхи энхрийлэн илбэж, жигүүртэн шувуу тойрон жиргэж, хөх хад хөмөгтөө хоргодуулж, ногоон ой сүүдрээрээ халхалж байлаа.
Баян Гарьдын тэнэг хүү араа шүдээ хавирч, ар өвөрт гарч хагархай хэнгэрэг шиг паржигнаж, хамаг амьтныг түйвээж байжээ.
  Хонгорзул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгэвч айл амьтан адуу малын барааг мөрөөдөх болж, бид хөвчийн гүнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч Гарьдын хар тэнэг миний анд явсан хойгуур Хонгорзулыг олоод боож алсан юм. 
Би гашуудал хилэнгийн туйлд хүрч Гарьдын тэнэг хүүгийн тархий нь хага дэлсэж, гэр орныг нь түймэрдээд монголын хязгаар нутагт хулжин одож билээ.
Хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхлэхэд би буцаж ирсэн юм. Дүү минь чи тэгэхэд өлгийтэй хүүхэд байжээ гээд хонгорзул цэцгийн зөөлхөн бөмбөлгийг илбэн:
-Хөөрхий миний Хонгорзул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм даа гэж хоолой зангируулан өгүүлж билээ.

Энэхүү өгүүллэгийг сонсох:



 
 
1 |2 |3 |4 |5